Д.Нямхүү: 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, таван хүн эдгэрч гарлаа

Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долоодугаар сарын 31-ний өдөр 306 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Сөүл-УБ-аас ирсэн 265 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёр орос, гурван монгол таван хүн эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ.

Монголд коронавирусийн халдварын 291 тохиолдол батлагдсанаас 230 нь эмчлэгдлээ. 61 хүн эмчилгээнд байна. ХӨСҮТ-д 85 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна" хэмээн мэдэгдлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.