Найз залуутайгаа уулзахаар гараад 12 давхраас унаж нас баржээ

Монголын цагдаа нарын илрүүлж чадаагүй хэргүүд

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 25 орчим настай эмэгтэй 12 давхраас унаж амь эрсэдсэн хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач бүсгүй найз залуугийнхаа гэрт байсан бөгөөд хамт байсан аж. Бүсгүй гэрээсээ гарахдаа аав, ээждээ найз залуутайгаа уулзахаар гарч байгаагаа хэлжээ. Улмаар хэрэг гарсан шөнө 23 цагийн орчим гэр рүүгээ утасдан “Одоо гарч байна. Тосоод аваарай” хэмээжээ. Гэвч гэрийнхэнтэйгээ утсаар ярьснаас хойш ердөө таван минутын дараа 12 давхраас унаж буй бичлэгийг ойролцоох байрны хяналтын камераас олдсон аж.

Цагдаагийн газраас талийгаачийн найз залууг баривчлан, уг хэргийг шалгаж байгаа гэнэ. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.