А.Амбасэлмаа: 611 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй

А.Амбасэлмаа: Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, "Наймдугаар сарын гуравны өдөр 611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Долоодугаар сарын 15-нд Сөүл-УБ, 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Монгол батлагдсан 293, эдгэрсэн 230 хүн байна. ХӨСҮТ-д 88 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, тандалт, хяналтад байна" гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.