"Алтай-Улиастай" ЭХС ТӨХК-ийн даргаар ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ хүнийг томилно гэв үү

Говь-алтай аймгийн "Алтай-Улиастай" эрчим хүчний сүлжээ ТӨХК -ийн даргаар хуурамч дипломтой хүнийг томилохоор болжээ. Тодруулбал, өмнө нь Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Т.Ганзоригийг томилох тухай яригдаж буй гэнэ. Түүний талаар сүүлийн үед их сургуулиа төгсөөгүй, албан ёсны дипломгүй, хуурамч диплом үйлдсэн гэх мэдээлэл тархаад байсан удаатай. 

Тухайлбал, Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Б.Эрдэнэбат “Т.Ганзоригийг 2001 онд Банк, санхүүгийн “Өлзий” дээд сургуулийг төгссөн эсэх” талаар гомдол гаргаж, шалгуулахаар” өгч байсан юм.

Тэрбээр 2013 онд аймгийн Засаг даргын орлогч мөн "Говь-Алтай АЗЗА” ТӨХК-ийн захирал зэрэг алба хашиж байсан ба 2016 оны сонгуулийн дараа аймгийн ИТХ-ын даргаар сонгогдож, Алтайчуудыг төлөөлөн ажиллахаар болсон. Гэвч түүнийг 2019 онд Намын хорооны дарга байхдаа “авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, намын дүрмийг зөрчсөн” гэх үндэслэлээр МАН-аас хөөж байжээ.

Угтаа шинэ залуу, боловсролтой, чадварлаг залуус Говь-Алтайд бишгүй л баймаар. Ямартай ч шинэ даргын дипломтой эсэхийг Алтайчууд харах л үлдлээ.

No description available.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.