АН, МАХН, ШИНЭ эвслээс нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэй

Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ эвсэл нэгдэн оролцохоор болсон. Энэ дагуу өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 09-ны өдөр Ардчиллын төлөөх намуудын нэгдэл 45 нэр дэвшигчээ танилцууллаа.

Энэ үеэр ШИНЭ эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нэр дэвшигчдийн статистик мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, Нийт нэр дэвшигчдийг насны ангилалаар нь авч үзвэл 35 хүртэлх насны зургаан нэр дэвшигч 13 хувь , 35-45 хүртэлх насны 26 буюу 57 хувь, 45-аас дээш насны 13 буюу 30 хувийг эзэлж байна.

Эдгээр нэр дэвшигчдийн 11 нь эмэгтэй буюу 25 хувь, үлдсэн 34 нь эрэгтэй нэр дэвшигчид байна. Мөн долоо нь докторын зэрэгтэй бол үлдсэн 60 хувь нь магистрын зэрэгтэй бүгд дээд боловсролтой хүмүүс юм. Харин 27 нэр дэвшигчд нь анх удаа нэр дэвшиж буй аж.

Т.Алтанзагас


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.