Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Батшугар МАХН-аас СХД-т нэр дэвшжээ

Э.Батшугар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр болжээ. 

Нийслэлийн АН, МАХН, ШИНЭ намтай хамтарч ажиллан, сонгуульд дэмжиж оролцохоор баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу өнөөдөр АН-аас хэвлэлийн хурал хийж нэр дэвшигчдээ танилцуулахад Ардчилсан намаас 37 хүн, МАХН-аас 8 хүн нэр дэвшихээр болжээ. Мөн монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ ч мөн тус нэгдлээс БЗД-т нэр дэвшиж байгаа билээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.