Гурван сахиусан тэнгэрээ алдсан эцэг эх өөрсдөө сахиусан тэнгэр байжээ

Дэлхий дахинаа аюулт коронавирусийн халдвар дэгдэж эхэлсэнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сайн муу, сайхан муухай гээд маш олон үйл явдал ч өрнөж. Үүний нэг бол яахын аргагүй өнгөрсөн нэгдүгээр сард Дархан-Уул аймагт ГУРВАН БЯЦХАН САХИУСАН ТЭНГЭР бурхны орныг зорьж, эргэж хэзээ ч эцэг эхдээ ирэхгүйгээр явсан харамсалтай үйл явдал болсон. 

Гурвын гурван бяцхан үрээ нэгэн зэрэг алдсан эцэг эхэд монголчууд сэтгэлийн хандив өргөхөд буцаагаад эмнэлгийн байгууллагад тоног төхөөрөмж авч бэлэглэж байсан сайхан сэтгэлтэй эцэг эх хоёр өнөөдөр өөрсдийнхөө гэрийг цэцэрлэг болгон тохижуулаад, хэд хэдэн хүүхдийг харж байгаа талаар олон нийтийн сүлжээнд аль хэдийнээ тархжээ.

Дархан хотын амьдралаас бууриа сэлгэн өдгөө Эрдэнэт хотод нүүж ирсэн залуу хос ахин амаржих болсноо хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан бөгөөд эхнэр Н.Алтанзул "Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг хэн харж байгаа бол гэж бодоод гэрээ цэцэрлэг болгож тохижуулсан. Цэцэрлэгийн зөвшөөрөлгүйн улмаас өдөр 5-6 хүүхэд л хардаг. Гэхдээ онцгой нөхцөл байдлын дэглэмээ чанд сахиж мөрддөг шүү. Цаашдаа хөөцөлдөж байгаад цэцэрлэгийн зөвшөөрөлтэй болохыг хичээнэ. Жирэмсэн ч гэсэн өдөртөө хүүхэд хараад огт ядардаггүй. Мөн дуучин Нара эгч надад 16 хүүхдийн цэцэрлэгийн тоног төхөөрөмж бэлэглэсэн. Үүнд нь би маш их баярласан" гэж ярьсан юм.

Буянтай хүнийг бурхан ивээдэг гэдэг шиг ГУРВАН САХИУСАН ТЭНГЭРЭЭ АЛДСАН ЭЦЭГ ЭХ ӨӨРСДӨӨ САХИУСАН ТЭНГЭР байжээ.

Т.Алтанзагас

 

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.