Хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны 77 мянган хүүхдээс ГУРВАН мянга нь хамрагдана

Монголын хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооноос өнөөдөр буюу 2020.09.14-ны өдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн Газар болон УОК 2020-2021 оны хичээлийн жилд 2-3 настай хүүхдийг хүүхэд асрах үйлчилгээнд хамруулахаар болсон бөгөөд энэ талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Өлзийбат "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2015 онд анх батлагдсан бөгөөд анх уг хуулийг УИХ-ын бие даагч гишүүд болон эмэгтэй гишүүд санаачилан баталж байсан. Тухайн үед манай улсад 80 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байсан учир энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхэд харах үйлчилгээг анх оруулж ирсэн ба 2016 оны долдугаар сарын гуравны өдөр бие даасан хууль болсон.

Өнөөдрийн байдлаар нийт 160 орчим хүүхэд харах төв үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд маргааш буюу 2020.09.15-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ хүүхдүүдээ авч эхэлнэ. Төсвийн тодотголд багтсаны дагуу УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилан хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбум төгрөг суулгасан бөгөөд энэ нь 2-3 хүртэлх насны 77 мянган хүүхэд байгаагийн гурван мянга нь он дуустал явахад зарцуулагдана" гэж мэдээллээ. 

А.Мягмарсүрэн


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.