Нэр бүхий дарга нараас гадна нэмэлт цагаар ажилласан ажилчдыг шагнаж урамшуулжээ

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий 21 даргыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан гэх мэдээлэл тархаж олон нийтийг талцуулаад амжсан. Тэгвэл зөвхөн дарга нарыг шагнах бус нэмэлт цагаар ажилласан болон онцгой нөхцөл байдалд ажилласан алба хаагчдаа шагнаж урамшуулсан талаар Хотын дарга асан С.Амарсайхан "Хотын даргын мэдээллийн цаг"-аараа мэдээлж байжээ.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хийсэн мэдээлэлдээ "Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 43 байгууллага илүү цагаар ажилласан. Энэ байгууллагуудын 2090 ажилчдыг бид өнгөрсөн гуравдугаар сард нийт 855,9 сая төгрөгөөр илүү цаг, урамшуулал болон бусад хэлбэрийн цалин хөлсний нэмэгдэлд зарцуулсан гэжд онцлон тэмдэглье. Эдгээр хүмүүс маань 10 дугаар сараас эхлээд зоронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед өдөр шөнөгүй ажиллаж байгаа учраас цалин хөлс дээр нь анхаарах зайлшгүй шаардлагатай байсан"  гэж мэдээлж байжээ.

Иймд олон нийтийг талцуулахгүй байхыг уриалж байна.

Хотын дарга асан С.Амарсайханы мэдээллийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.