Мөнгөний бодлогын хүүг гурав дахь удаагаа буулган НАЙМАН хувьд хүргэлээ

Монголбанк - Монгол Улсын Төв Банк.

Монгол банкны Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, МБХ өнөөдөр хуралдаж хоёр шийдвэр гаргасан бөгөөд Төв банкны бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж найман хувьд хүргэсэн бол мөн зах зээл дээр банк бус санхүүжилтын хэрэгслийг нэвтрүүлжээ.

Энэ талаар Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр"  Энэхүү шийдвэрийг гаргахдаа эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны тогтворгүй байдал болон эрсдлийг харгалзан үзсэн. Ингэснээр арилжааны банкуудын зах зээл дээр нийлүүлж байгаа зээлийн хэмжээ нэмэгдэж, мөн арилжааны банкнуудаас гаргаж байгаа зээлийн хүүгийн бууралтыг зохистой түвшинд хангах боломжтой гэж үзсэн. Энэ нь эдийн засгийн уналтыг сааруулан эдийн засгийн сэргэлтийг дэмжих үндсэн зорилготой. Энэ оны долдугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 3.4 хувь, Улаанбаатарт 3.2 хувьд хүрч, Tөв банкны зорилтот түвшнээс доош орж ирсэн юм" гэж мэдээллээ.

Мөн он гарснаас хойш буюу Коронавирусийн цар тахал дэгдэж эхэлсэн цагаас хойш Мөнгөний бодлогын хороо гурван удаа тус тус нэг нэгж хувиар буулгаад байгаа юм.

А.Мягмарсүрэн


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.