Н.Батсуурь: Надаас 400 төгрөгөөр зарагддаг Триметазидини гэх допингийн агуулгатай зүрхний эм илэрсэн

Улсын их баяр наадамд шөвгөрсөн хэд хэдэн бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл улсын аварга Н.Батсуурь өөрөөс нь додинг илэрсэн гэх мэдээллийг олон нийтэд танилцуулахаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэобээр, "Долоодугаар сарын 12-ны өдөр миний бие Үндэсний их баяр наадамд үзүүрлэж “Тод сайхан” гэхэд чимэг авсан. Түүнээс хойш хоёр сарын дараа допингийн хариу маань ирсэн байна. Уг хариунд “Таны биеэс S4 бүлэглэд багтдаг Триметазидини” гэх эмийн бодис илэрсэн байна” гэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна.

Тиймээс энэ эмний талаар тодорхой мэдээллийг өгье гэж бодож байна. 2020 оны есдүгээр сарын 10-нд хариугаа аваад гурав хоног энэ эмийг судаллаа. Гэтэл энэ эм нь зүрхний эм бөгөөд манай улсад эмийн сангуудаар 400 төгрөгөөр зарагддаг эм бөгөөд өөрөө допингийн төрөлд багтдаг эм юм байна.

Би өнөөдрийг хүртэл 10 удаа допингийн шинжилгээ өгсөн бөгөөд энэ олон жил өөрийн хүч хөдөлмөрөөрөө энэ зэрэгт хүрсэн. Надад энэ эмийг уух шалтгаан байгаагүй. Харамсалтай байна. Гэхдээ үүнийгээ би хүлээн зөвшөөрч монголын ард түмэн болон бөх сонирхогчдоосоо өөрийн биеэр уучлалт хүсч байна” хэмээгээд мэхийн ёслов.

Т.Алтанзагас


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.