Д.Нямхүү: Анх-Отгоны талаар буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж буйн хэлбэр

Д.Нямхүү ХӨСҮТ-ийг эргэн удирдана

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Сүүлийн хоёр өдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт  940 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.  Мөн

Франц иргэн бидэнтэй цахимаар холбогдсон. Тэрээр шинжилгээ өгөхөд эсрэг бие буюу дархлал маш сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлтэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл Ковид-19-ийн үүссэн эсрэг бие сайн байна гэдгийг тэндэхийн эмч нар ч хэлсэн байсан. Тухайн шинжилгээний хариугаа ч бидэнд зургаар явуулсан юм. Мөн тэрээр бидэнд баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлсэн. Тиймээс буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж буйн хэлбэр юм шүү.

Бидний нөр их хичээл зүтгэл, олон хүний нойр хоолгүй ажилласан хөдөлмөр, эмчилсэн 96.8 хувийн амжилтыг үгүйсгэж байгаа нь улс орноо эвгүй байдалд оруулахаас гадна дэлхий дахинд сөрөг хандлага үүсгэж байгаа үйлдэл болсон. Эмч нар маань худал мэдээлэл өгсөн хүнд арга хэмжээ авахыг холбогдох албаныхнаас хүссэн. Франц иргэн ийм байдал үүссэнд маш их харамсаж буйгаа мөн илэрхийлсэн. Анх-Отгоны хувьд ийм мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан гэв. Түүнийг эмчилж эдгээсэн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч өөрсдийнх нь хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэсэн худал ташаа мэдээлэл цацаж буйд санаа зовинож" гэлээ. 

Т.Алтанзагас


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.