Ерөнхийлөгч Японы шинэ ерөнхий сайдад захидал илгээжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын ИЛГЭЭЛТ

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, захидал илгээжээ.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Ерөнхийлөгч тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.