НИТХ-ын шилдэг төлөөлөгчөөр чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл шалгарчээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өчигдөр болж өнгөрлөө. Чуулганы үеэр НИТХ-ын Ажлын албаны дүгнэлтээр есөн төлөөлөгчийг шилдгээр шалгаруулсан юм. Үүний нэгээр НИТХ-ын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийг ахлан, санал санаачилга гарган ажилласан төлөөлөгчөөр шалгарсан байна.
Тэрбээр, Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна.

А.Мягмарсүрэн


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.