Он гарснаас хойш барилгын ослоор нийт 11 хүн амь насаа алджээ

2019 ОН ГАРСНААС ХОЙШ БАРИЛГЫН САЛБАРТ ХҮН БЭРТЭЖ ГЭМТСЭН ДӨРВӨН ОСОЛ  ГАРЧЭЭ | МОНГОЛ ТВ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсээс 2020 оны гуравдугаар улирлын хэмжээнд нийт зургаан дүүрэгт Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хяналт шалгалт хийсэн байна.


341 зөрчилд 134,850,000 төгрөгийн торгууль ногдуулжээ

Нийт 327 ААН-үүдэд хяналт шалгалт хийхэд 111 удаагийн 341 зөрчил илэрсэн ба Зөрчлийн тухай хуулиар нийт 134 сая 850 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Барилгын салбарт гарч буй ихэнх зөрчлийг хувьчилж үзвэл:
  • 53 хувийг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм журам хангаж ажиллаагүй,
  • 29 хувийг Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй,
  • 18 хувь нь бусад зөрчлүүд эзэлжээ.

Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч н.Гантөмөр барилыг ослын талаар “2019-2020 оны байдлаар нийт 214 үйлдвэрийн осол бүртгэгдсэнээс 2019 онд 124 харин 2020 оны эхний есөн сард 90 осол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 7,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн үйлдвэрийн ослын улмаас амь насаа алдсан тохиолдлын тоо 2019 онд 17 байсан бол он гарснаас хойш 11 болж 5,8 хувиар буурсан байна” гэлээ.

Ослын шалтгааныг авч үзвэл:
  • Хувийн хамгаалалт олгосон болов ч хамгаалах хэрэгслээ хэрэглээгүй-2
  • Барилгын технологийн горим зөрчигсөн-2
  • Хамгаалалтын байгууламж хийглээгүй-4
  • Өргөх, зөөх механизм гэмтлээс-5 осол бүртгэгдэж нийт 11 хүн амь насаа алдсан байна.

Манай улсын барилгын салбарт 422 норм дүрэм, 498 стандарт байдаг

2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлаж 14 стандартыг боловсруулсан. Энэ дагуу “Хашаа стандарт”-ын хэрэгжилтийн хүрээнд /Барилгын гаднах зам талбай, аюулгүйн хашаа, тэмдэг тэмдэглэгээний стандарт/ нийт 286 хашаанд хяналт шалгалт хийхэд 27 нь ашиглалтанд орсон, 24 нь шаардлага хангасан, 123 нь стандартын шаардлага хангаагүй байсан ба 112 хашааны эзэмшигч, ашиглагч нь тодорхойгүй байсан тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 21-ны өдрийн А/717 захирамжаар 86 газар эзэмших эрхийг нь цуцлуулж, 26 хашааны эзэмшигч, өмчлөгч, ашиглагчийг тодруулахаар холбогдох байгууллагуудад нь хандсан байна.

Мөн Улсын байцаагчийн 253 заалттай 65 албан шаардлага хүргүүлж, 49 ААН дээр 65 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж ажиллажээ. Манай улсын барилгын салбарт 422 норм дүрэм, 498 стандарт байдаг. Иймд тухайн ажил олгогччид өөрсдөө ажилчидтайгаа хамтран ажиллах шаардлагатай юм.

А.Мягмарсүрэн


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.