Өөрсдийнхөө найруулсан хоронд "хордсон" Б.Найдалаа, Т.Доржханд нар “ичиг, ичиг”

Т.Доржханд: Худлаа ярьж, хулгай хийдэггүй, мэдлэг чадвартай хүмүүсийг нэр  дэвшүүлж байгаагаараа онцлог ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч сайт

Эртнийхээр бол язгууртан, энэ цагийнхаар бол элитүүдийг багтаасан гэх Хөдөлмөрийн үндэсний нам элит бус гэдгээ алхам тутамдаа гэрчилсээр байна. Чухам л гадаад дотоодгүй сургууль дүүргэж, монголд л хамгийн боловсролтой нь гэх атлаа боловсролгүй биднээс ч долоон дор үйлдэл гаргаж сууна. Өөрдсийнх нь цуглааныг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн хөдөлмөрийг хүртэл тэд уландаа дэвсэлж, сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлснийхээ дараа “Өгөхгүй байх чинь яасан юм бэ? Одоо ч үзэлцэнэ” гэх юм ярьж, Монголын хууль хүчнийг дорд үзнэ. Ийм хүмүүс төрд гарвал хуулийг хэрхэн дор үзэх бол гэхээс яс хавталзана.

УИХ-д өөрсдийн төлөөллийг шургуулж чадсандаа баярхаж, албан тушаалд шунасныхаа дараа өөрсдийнхөө дотоод зөрчлийг Ерөнхийлөгчид хүртэл нялзаах гэж хичээж буй тэд нэн өрөвдөлтэй. “Баяраа өөрөө ширээн дээрээс уначихсан юм байна лээ” гэдэг шиг эрх мэдлийн үзүүрээс атгангуутаа илүүг хүсэж, улс төрийн томоохон хүчнүүдийн нэг болно хэмээн санаархаж, Хөдөлмөрийн Үндэснийн намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд тэргүүтэй, нөхөд гишүүнгүй, бодлогын улс төрийн хүчин болно гээд бүх үүр, хороодоо татан буулгасан. Яагаад татан буулгав гэхээр анхан шат үүр, хороодод Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулсан, гарын үсгээ зурсан гишүүд байсан юм аа. Анхан шатны үүр хороодод “Эрс шинэчлэл", “Соёмбо” хөдөлгөөнийхөн тэр чигээрээ байсан. Тэдгээр нөхдийг С.Ганбаатарын дагуулууд, гудамжныхан, хар масс гэж үзээд зайлуулахаар  “Гишүүнгүй, бодлогын нам гэж зарласан. Үүнээс эхлэн нам дотор хагарал үүсч Нийслэлийн намын хороо, үүрийн дарга нар хуралдаад П.Наранбаярыг томилсон Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгоод О.Бямбадэлгэрийг сонгосон” хэмээн гишүүд нь хэвлэлд ярьж сууна.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О. Бямбадэлгэрийн хэлснээр “ХҮН-ын даргаар С.Ганбаатар, Т.Ганболд нарыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гээд чадахгүй байхад хуурамч гарын үсэгтэй бичиг баримт бүрдүүлсэн (Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн) Б.Найдалааг бүртгэсэн нь Ц.Элбэгдорж ард нь байдаг гэх хардлагыг үүсгэсэн. Өөрсдөө Үндсэн хууль болон сонгуулийн хуулийг (Гишүүнгүй нам болно гэж) зөрчсөн тогтоол шийдвэр гаргаад Т.Доржханд тэргүүтэй нөхөд бүдэрсэн. Гишүүнгүй нам болно гэдэг тогтоолыг Нийслэлийн намын хорооны гишүүд эсэргүүцэж тусдаа III хурлаа хийгээд нэр дэвшигч нараа дэвшүүлсэн нь Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгэсэн” хэмээн ил тод мэдэгдсэн.

Үүгээр ч зогсохгүй ХҮН-ыг С.Ганбаатар худалдаж аваад, цааш нь Т.Доржхандтай наймаалцсан хэмээн баталдаг олон хүн бий. Тухайлбал, тус намыг анх үүсгэн байгуулсан бичиг баримт нь хаана байгаа, бүртгэлтэй 1024 гишүүд нь хэн болохыг өөрсдөө ч мэдэхгүй гэнэ. ХөҮН гэх товчлолтой намын гэрчилгээг худалдаж аваад ХҮН болгочихсон аж. Товчоор хэлбэл, Х тайлантай компани худалдаж авдаг шиг юм болсон байна.

Хөдөлмөрийн үндэсний намыг 2011 онд байгуулагдахад одоогийн нөхдүүдээс нэг нь ч байгаагүй. 2014 онд наймаалцаж, 2015 онд мөнгө санхүү, сандал суудлын төлөө “зодолдсон”. Удирдлагуудын түүхийг хальт сөхөж үзвэл МАН, АН, МАХН-д багтаж шингээгүй гомдогсдын цуглаан. Хөдөлмөрийн Үндэсний намын үзэл санааг чиглүүлсэн, үйл хэргийг тууштай явуулсан хүн бол С.Ганбаатар. Мөн улс төрийн намуудын үүд хавиар эргэлдэх, өөрсдийгөө боловсролтой гэж ярих дуртай Доржханд тэргүүтэй залуусыг зангидаж өнөөдрийн өндөрлөгт хүргэх бололцоог нээсэн хүн бол бас С.Ганбаатар гэнэ. Харин ХҮН-ын даргын албан тушаалаа С.Зоригтбаатар С.Боргилд өгсөн цагаас эхлэн маргаан гарч ирсэн. Гэвч намд санхүүжилт өгсөн Т.Доржханд, Б.Найдалаа нар албан тушаалыг нь авах гэж дайрсан. Тэгээд С.Боргилын гарын үсгийг хуурамчаар зурсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх зэргээр нам өөрөө буруу тийшээ явж эхэлсэн түүхтэй.

Ийнхүү өөрсдийнхөө найруулсан хоронд хордсон Б.Найдалаа, Т.Доржханд нар өөрсдийн бурууг өрөөл рүү чихэж, “матрын нулимс” унагасаар сууна.

Эх сурвалж:ASU.MN


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.