Орон нутгийн сонгуулийн САНАЛ ХУРААЛТ албан ёсоор дууслаа

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж,  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох сонгуульдаа оролцож, Улаанбаатарын цагаар өнөөдөр /2020.10.15/ 07:00 цагаас саналаа өгч эхэлсэн.

Тэгвэл санал хураалтын үйл ажиллагаа 20:00 цагт албан ёсоор өндөрлөсөн ба Сонгуулийн Ерөнхий Хорооноос өгсөн мэдээллээр "сонгогчдын ирц 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.6 хувьтай байсан. Харин нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 41.1 хувьтай байсан бол орон нутгийн хэмжээнд 53 хувьтай байлаа" гэсэн юм.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг улсын хэмжээнд 2148 санал авах байранд саналт хураалтын ажлыг явуулсан ба есөн нам, нэг эвсэл болон бие даан нэр дэвшигч гээд нийт 17149 нэр дэвшигч өрсөлдлөө.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.