МАН: Иргэдийн саналыг худалдан авсан үйлдлүүдийг баримтаар баталгаажуулан, хуулийн байгууллагад өгсөн

МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив, дэнчингийн мөнгө авахгүй

МАН-аас өнөөдөр цаг үеийн болон орон нутгийн сонгуулийн үеэр зарим нам эвслээс иргэдийн сонгох эрхэд халдаж, саналыг худалдан авах зэргээр хууль зөрчсөн үйлдлүүдийг баримтаар баталгаажуулан холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн талаар мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, МАН-ын хорооны Орон нутгийн сонгуулийн штабын хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч н.Амарбат "Чингэлтэй дүүрэгт 13-14-нд шилжих шөнө 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч өөрийн сонгуулийн сэтгүүлийн хамт мөнгө тарааж байсан, ухуулагчдын машинд бэлэн мөнгө тараасан тэмдэглэгээ байсныг хуулийн байгууллагад өгөөд байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй М.Тулгат гэх нэр дэвшигч 50 сая төгрөгийг 100 мянгаар нь иргэдэд тарааж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан. Мөн иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл ихээр цацагдаж байгаа тул баримттай хэргүүдийг мэдээлэх үүднээс мэдэгдэл хийж байна" хэмээлээ.

Б.Бямбадулам


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.