Нэр дэвшигчид бие биенийхээ амийг хөнөөсөн гэдэг нь ташаа мэдээлэл

Б.Баатархүү: Тархиндаа хүнд гэмтэл авсан цагдаагийн алба хаагч өнөөдөр  хагалгаанд орсон

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигчид нэр нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл байсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Баатархүү "Талийгч М нь Цогтцэций сумын ИТХ-д бие даан нэр дэвшигч байсан бөгөөд энэ сарын 15 буюу санал хураалтын өдөр менежерээр нь ажиллаж байсан найз Б нь автомашинаа согтуугаар барьж ухрах үйлдэл хийх үедээ М-г мөргөж амь насыг нь хохироосон.Одоогоор тус аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шалгаж байгаа бөгөөд Б-г саатуулан хорьж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.

Б.Бямбадулам


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.