8 хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ - ШИНЭ БАЙР

УИХ-ын 2021 оны Улсын төсөв хэлэлцэх чуулганы үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нэгэн мэдэгдэл хийлээ. Тодруулбал, Өнгөрсөн даваа гарагаас эхлэн ипотекийн зэлийг олгож эхлэсэн бөгөөд өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан шинээр ипотекийн зээл авах хүсэлт гаргасан хүмүүст зургаан хувийн зээл олгохоор болжээ. Зургаан хувийн зээлийг өрхийн орлого нь нэг сая төгрөгт хүрсэн өрхүүд авах нөхцөл бүрдсэн ба гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан гэдгийг тодотгов.

Мөн тус зээлд хамрагдах өргөдлөө өгсөн иргэдэд зээлийг 8 хувийн хүүтэй олгож ирсэн журмын дагуу олгохоос гадна хамтран зээлдэгч шаардахгүй. Харин өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй, зөвхөн шинээр ипотекийн зээл авах иргэдэд олгох тодорхой журам баримталж буй аж.

Б.Бямбадулам


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.