НӨАТ-ын 30 саяын азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 10 дугаар сарын сугалааны тохирол маргааш буюу 2020.10.18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах бөгөөд супер шагналын азтан 30 сая төгрөгийн эзэн тодрох юм.

Энэ удаагийн тохиролд 2020 оны есдүгээр сарын нэгнээс 30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт багтах юм. Мөн өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Б.Бямбадулам


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.