Хотын шинэ дарга Д.Сумъяабазар тамгаа хүлээн авлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар томилогдсон. Үүн дагуу тэрбээр өнөөдөр тамгаа хүлээн авсан ба түүнд хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гардуулан өглөө.
Уг ёслолд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон хотын удирдлагууд оролцсон ба энэ үеэр Улаанбаатар хотын шинэ дарга Д.Сумъяабазар “Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно. Бидэнд итгэл хүлээлгэсэн сонгогчдодоо зүтгэлээр хариу барина” хэмээсэн юм.
Б.Бямбадулам
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TAAMAG.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.