Ахин нэг хүнээс коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 357 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өглөө. Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэг хүнээс вирус илэрсэн ба нийт батлагдсан тохиолдлын тоо 357-д хүрчээ.

Эдгээрээс 314 хүн эдгэрсэн бөгөөд хяналтад нэг, гэрийн ажиглалтад гурван хүн, мөн эмчлүүлж байгаа 43 хүн байгаагаас 35 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж. 

Б.Бямбадулам


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.