Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэлийг томиллоо

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нацагдоржийн Батсүмбэрэлийг дүүргийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэн Нийслэлийн Засаг даргад нэрийг нь уламжилсан юм. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэлийг томилсон батламжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан гардуулан өглөө.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллага Засаг даргаа шинээр томилж байна. Бидэнд ирэх жилүүдэд хийх ажлуудаа төлөвлөн батлуулах цаг үе тулгарч байна. Дэлхий нийтийг цочроосон цар тахлын хүнд үе, өвөлжилтийн амаргүй ажлууд биднийг хүлээж байна. Дүүргийнхээ иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, хийж хэрэгжүүлэх ажлаа бодит болгохоор зогсолтгүй ажиллах ёстой. Хууль, шударга ёсыг дээдэлж ажиллах ёстой. Аливаа үйлд шударга байх ёстой. Төрийнхөө хууль тогтоомжинд захирагдаж ажиллах ёстой. Маргаашнаас эхлээд НОБГ-аас өгсөн үүрэг даалгаварын дагуу ажиллах ёстой ” гэдгээ илэрхийлэв.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.