Соёлын үнэт өв “Улаан алганы хээ” Монголд анх удаа Тонхил сумын нутгаас олдлоо

Өвөг дээдсийн хосгүй чамин бүтээл, соёлын үнэт өв “Улаан алганы хээ”  Монголд анх удаа Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Монгол Алтайн нуруунаас олдлоо. 

“Улаан алганы хээ” нь одоогоос 30 мянган жилийн тэртээ энэхүү нутагт хүн амьдарч байсны баталгаа юм. Хээ олдсон тус газар нь Тонхил сумын нутгаас 250 орчим км-ийн зайтай бөгөөд нийт 14 улаан зосон хээ бүртгэгджээ.

Тонхил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Батсуурь:
Уулын хадны сүг зургууд судлаач, орчуулагч МУСГЗ Г.Аким дөрөв гаруй жилийн өмнө надтай холбогдон энэ зургийн тухай ярьж, танай нутгаас энэ хээ олдвол холбогдоорой гэж байсан. Энэ зун манай нутгийн оюутнууд ууланд жимс түүж явж байгаад хадны зурагтай таарч зургийг нь утсан дээрээ анх удаа буулгаснаар ийнхүү соёлын ховор нандин олдвор манай нутагт байсныг мэдсэн.

Ийнхүү Соёлын төвийн хамт олон, Алтан саёмбо багийн гурван үеийн төлөөлөл, Г.Акимын хамтаар 10 дугаар сарын 30-нд тус соёлын үнэт өвийн судалгааны ажлыг эхлүүлсэн. Нэрт судлаачийн хэлж буйгаар Франц, Өвөрмонгол гэх мэт цөөн хэдэн оронд бүртгэлтэй байдаг “Улаан алганы хээ” ийнхүү Монголд анх удаа намрын адаг улаан нохой сарын улаан тэргэл өдөр Тонхил сумын нутгаас олдсонд баяртай байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ: "Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, аймаг орон нутгийн холбогдох албаны төлөөлөлтэй холбогдож, соёлын үнэт өвийг бүртгэлжүүлэх, хадгалалт хамгаалалтад авах гэх мэт ажлыг хийсний дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Бид энэхүү ховор нандин соёлын өвийн тухай дахин мэдээлэх болно.
Эх сурвалж:Монцамэ Говь-Алтай


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.