УОК: Хөл хорио тавьж, хязгаарлалт хийхгүй

УОК өнөөдөр буюу 2020.11.07-ны өдөр шуурхай хуралдаан хийж, шийдвэрээ танилцууллаа. Энэ удаагийн хуралдаанаар гурван асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд, цаашид хорио цээрийн дэглэмийг хязгаарлахгүй гэдгээ мэдэгдлээ. 

Уг шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан ба тэрбээр, "Баян-Өлгий аймгийн цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоо боомтуудыг 21 хоногийн хугацаатай хаасан. УОК-ын шуурхай штаб энэ аймгуудад очиж ажилласан. Энэ боомтуудыг гарагийн зохицуулалттай нээх тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн. Мөн урьдчилан сэргийлэх, салбаруудын бэлэн байдлын нөхцөл хэр бгаа вэ гэдгийг судалж, ярилцсан. Ингэхдээ салбаруудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.  Иргэдэд хандаж үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээн, боловсролын байгууллагуудад маск заавал зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байна. 

Хүнсний хангамж нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Ургац хураалт 95 хувьтай, өвлийн мах бэлтгэлийн ажил эхэлж байна. Ирэх 7 хоногт хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зарим шийдвэрийг гаргана. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Цаашдаа эрсдэл нөхцөл үүсэх, дотроо халдвар тархсан нөхцөлд ямар байх талаар хэлэлцэж шийдлээ. УОК-оос ямар нэгэн хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй" гэж мэдээллээ.

Б.Бямбадулам


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.