Д.Нямхүү: Халдвартай иргэний ойрын хавьтлын ХОЁР хүнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Өнөөдөр таван хүн эдгэрч сувилал руу шилжиж байна

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын зургааны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс COVID-19 вирусийн онош батлагдан, иргэд олон нийтийг цочроогоод байгаа билээ. Иймд Эрүүл Мэндийн Яамнаас шуурхай мэдээлэл өгч байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгөхдөө "Тусгаарлалтаас гарсан жолооч болон гэр бүлийн хүнээс нь халдвар илэрсэн. Тэдэнтэй ойрын хавьтлын 24 шинжилгээ авсан ба тэдний хоёроос нь халдвар илэрсэн. Одоо бид энэ хоёр хүн цаашаа хэчнээн хүнд халдвар тараасан эсэхийг судалж байна. Судалгаа хийнэ гэдэг бол цаг хугацаа ордог ажил. Мөн Халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас албан ёсны мэдээллийг тогтмол өгч ажиллана. Хэвлэлийнхэн тасралтгүй утасдаж, бидний цаг завгүй ажилд саад болж байна. Үүнээс болж манай эмч, мэргэжилтнүүд хүртэл дотроо муудаж, бие биедээ гомдох зүйл гарч байна" гэсэн юм.  

Халдвар авсан жолооч Баянзүрх дүүрэгт хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд болон хамаатнуудын хамт амьдардаг байжээ. Халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илрээд байна. 

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.