Ц.Ганзориг: МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрсэн гэдэг ташаа мэдээлэл

Ц.Ганзориг: Онгоцоор хамт ирсэн иргэдийн 40 нь халдвар авсан байх эрсдэлтэй

МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрч, зургаан оюутан халуурч байна гэсэн мэдээлэл зарим сайтад гарсныг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг ташаа мэдээлэл гэлээ. Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар яг одоо Төрийн ордонд УОК хуралдаж байна. Хуралдааны дараа Засгийн газрын хуралдаан болно. 

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн хөтөлбөрөөс өнөөдөр мэдэгдэл гаргасан. 

Мэдэгдэлд: 11-р сарын 9, 10-ны өдрүүдэд МУБИС-ийн 3-р байранд ирсэн болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглах бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 119, 80086829  тусгай дугаараас лавлаж асуугаарай.  Оюутнууд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, сэтгэл санаагаа тайван байлгаарай гэсэн байна. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор дээрх ташаа мэдээлэл гарсан байна.

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.