Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгээс вирус илэрлээ

Сэлэнгэ аймаг — Википедиа нэвтэрхий толь

Улсын Онцгой Комисс хуралдаж, гарсан шийдвэрийн талаарх мэдээллийг хийж байна.

Мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Цагдаагийн дэд дарга Ж.Амгалан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар хүргэж байна. 

Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд анх удаа буюу өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19-ийн халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын тоо 5 болоод байгаа юм. 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:
Өнөөдөр нийт 7 асуудал хэлэлцсэн. Маргаашаас эхлэн УОК, ЗГ, Нийслэлийн тогтоолд тусгаснаас өөр салбарт ажилладаггүй иргэд сэлгүүцэхгүй байхыг хүсч байна. Мөн хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулна, 18 цэгт тандалт хийнэ, Цэргийн Госпитал эмнэлэгт ор нэмсэн талаарх мэдээллийг албаны дарга нар хүргэнэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Нийт зургаан хүнд голомтот халдвар илрээд байгаа билээ. Мөн Сэлэнгэ аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй юм. Хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, шинжилгээг дахин хийнэ. Тэрээр 11-р сарын 6-нд зовиур илэрсэн өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандсан. Цаг хугацаа, явсан маршрутаас харахад халдвар авсан жолоочтой хамааралгүй, өөр голомт байх хэмээн бид таамаглаж байна. Ажлын хэсэг нарийн шалган ажиллахаар ажлын хэсэг явсан.  МУБИС-ийн халдвартай хоёр оюутны 50 орчим ойрын хавьтлуудыг илрүүлсэн. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Тандалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.