ЦАХИЛГААНЫ ТАРИФЫГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ТАЛААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2020.12.15/ 

Эрчим хүчний хэрэглээ огцом өсвөл цахилгааны доголдол гарахыг үгүйсгэхгүй гэдгийг хэллээ. Тодруулбал, ЗГ-ын шийдвэрээр иргэд, ААН-ийн цахилгааны төлбөрийг төрөөс гаргах шийдвэр гарсантай холбогдуулан цахилгааны оройн ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна. 

Өчигдөр /2020.12.14/  орой цахилгааны хэрэглээ 1300 мкв хүрсэн бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос 17 цагаас 21 цагийн хооронд халаагуур залгахгүй байхыг санууллаа.

Өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байгаа бөгөөд цахилгааны хэрэглээ хүчин чадлаасаа давсан тохиолдолд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрэхийг мөн мэдээлж байна.  Хязгаарлалтад орохгүйн тулд илүү хэрэглээ хийхгүй байхыг иргэдэд санууллаа. Цахилгааны огцом ачаалал гэр хороолол орчимд гарч байна. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.