“Эрдэнэс Монгол” компанийн дэд захиралд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонг томилохоор ярьж байна.  Тэгвэл энэ асуудлаар МАН-ын бүлгийн viber чатад бичсэн зүйл олон нийтэд ил болов.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Энэ одоо манай намтай өрсөлдөж, ХУД-ийн 29-р тойрогт намын бодлого сөрж, бие даан нэр дэвшсэн Цолмон гэж нөхөр ийм албан тушаалд томилогдож байгаа юм уу. Миний эсрэг сошиалаар баахан сэвж дийлээгүй байж, одоо намын залуучуудын очих ёстой томилгоо дээр албан тушаал хүртэж байгааг хараад гайхаж сууна. Арай ч дээ” гэжээ.  Харин ““Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа “Би Г.Амартүвшин  гишүүнийг ийм ядуу сэтгэдэг гэж даан ч бодсонгүй. Боловсролыг үнэлдэг хүн гэж ойлгож байсан алдаа байжээ. Ядмаг сэтгэлгээнээсээ сал дүү минь гэж зөвлөх байна” хэмээн хариулжээ.   Ямартай ч МАН –ын гишүүд зарим нэг томилгооны асуудалд маргалдаж эхэлсэн бололтой.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.