Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26685 аж ахуй нэгж байгууллагынхаа QR кодыг үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулсан байна.

Гэхдээ зарим байгууллага иргэдийн мэдээллийг гар аргаар бүртгэх тохиолдол гарч байна. Энэ нь  мэдээллийн сан үүсгэхгүй  учраас эрсдэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авахад хүндрэл үүсгэнэ. Тиймээс аж ахуй нэгжүүд богино хугацаанд QR кодыг идэвхжүүлж, үйлчлүүлэгчдээ бүртгэж байхыг  Нийслэлийн Мэдээлэл,  технологийн газрын дарга О.Чинзориг сануулав.

Иргэд явсан газар бүртээ QR кодыг уншуулснаар тухайн иргэний  зорчих хөдөлгөөний түүх мэдээллийн санд  үүснэ гэсэн үг. Эрсдэл гарсан тохиолдолд иргэдийн мэдээллийг цахимаар  цаг алдалгүй шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх  давуу талтай юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.