Хүүхдүүддээ зориулан хашаандаа мөсөн гулгуур бүтээжээ
“Ковид-19” цар тахлын хөл хорионы үед Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн С.Бизьяа, Д.Оюунцэцэг нар хичээл нь завсарласан хүүхдүүддээ зориулж, хашаандаа мөсөн гулгуур бүтээжээ. Ирээдүй хойч үеийнхээ төлөө сэтгэл гарган хийсэн мөсөн гулгуурт хүүхдүүд нь найзуудтайгаа өдөржин тоглож, цахим ертөнцөөс хол цагийг зөв боловсон өнгөрүүлж буй аж. Мөсөн гулгуур барьж, өөрсдийн болон хүүхдүүдийнхээ тав тухтай амьдрах бололцоог бүрдүүлсэн ажилсаг, хөдөлмөрч эл гэр бүлийнхэн ойр орчмын хөрш, танилуудаа дээрх жишгээр үргэлж манлайлдаг гэнэ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TAAMAG.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.