Нийт 4133 хүнд PCR шинжилгээ хийснээс 57 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Үүнээс 55 нь Улаанбаатар хотын БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн холбогдолтой байна. Үүний 43 нь өвчтөн, сахиур 9, гэр бүлийн хүн 2, захиргаа аж ахуйн ажилтан 1 хүн байна. Мөн эмнэлгээс гарсан 1 хүн байна. Энэ хүн 12-р сарын 14-ны өдөр эмнэлгээс гарчээ. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс гарсан голомтоос 131 хүн өнөөдрийн байдлаар халдвар аваад байна. Өнөөдрийн 55 хүн бүгд тусгаарлагдсан байжээ. 

Нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. 

Үлдсэн нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнаас коронавирус илэрсэн байна. 

Харин үлдсэн аймгуудад сүүлийн 24 цагийн байдлаар халдвар нэмж бүртгэгдээгүй байна.  

Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч Яармагийн 300 ортой эмнэлэг рүү ажиглалт тандалтад шилжээд байна. Үүнд маш хүнд байсан 82 настай иргэн биеийн байдал нь сайжирч мөн тус эмнэлэг рүү шилжжээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.