Нийслэлд хөл хориог сулрууллаа

Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл өнөөдрийн 06.00 цагаас буурч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна.

Тодруулбал, Засгийн газраас коронавирусний тархалтыг хумих зорилгоор Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 06-нд хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон. Улмаар цар тахал буурахгүй байгаа төдийгүй нийслэлд эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илэрч байсан тул өнөөдрийн 06.00 цаг хүртэл сунгасан юм.

Харин өнөөдрөөс хатуу хөл хориог сулруулж байна. Ингэхдээ доорх 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах юм. Үүнд:

-Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/

-Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

-Бүх төрлийн баар

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

-Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб/

-Саун, бассейн

-Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд

-Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар

-Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/

-Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

-Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

-Түргэн үйлчилгээний цэг

-Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

-Нийтийн халуун ус

-Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ

-Дүрс бичлэг

-5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.