Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Гадаадаас ирсэн иргэдийг 50 мянган төгрөгийн тусгаарлах байранд ор гэхгүйгээр сайжруулсан зочид буудлуудад байршуулах боломжийг нээнэ

 

Засгийн газрын өнөөдрийн /2021.02.10/ хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидийн эсрэг иргэдийн амжиргаа, эдийн засаг, эрүүл мэндийг дэмжих, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын цогц төлөвлөгөөг боловсруулсан талаарх мэдээллийг өглөө.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 9123 иргэнээс эхний ээлжинд 2115 хүнийг татан авахаар тохирсон. Гадаадаас ирсэн иргэдийг ирсэний дараа 50 мянган төгрөгийн тусгаарлах байранд ор гэхгүйгээр халдвар хамгааллаа сайжруулсан зочид буудлуудад байршуулах боломжийг нээнэ. Тэгэхээр иргэд 50 мянган төгрөгийн зочид буудалд эсвэл 1000 долларын үнэтэй өрөөнд ч орох боломжийг нээнэ” гэдгийг хэллээ. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.