Сингапурын Дээд шүүх Монгол Улсын нэхэмжлэлтэй С.Батболд, Чён Чү Ёон, Ким Хак Сёон, нарын хариуцагчаар оролцож буй шүүхийн урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа.

Дүгнэлт нь:

“Монгол Улсын төр, нийтийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Монгол Улсын Прокурорын байгууллага нь төрийн байгууллагуудыг аливаа хүсэлт, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын Шүүх болон Сингапурын шүүхэд төлөөлөх эрхтэй” гэж гарчээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын хариуцагчид Монгол Улсыг төлөөлж буй хуулийн фирм болох “Rev Law” ХХК нь нэхэмжлэгчдийг төлөөлөх бүрэн эрхгүй хэмээн үзэж, шүүхэд өргөдөл гаргаад байжээ.

Харин Сингапурын Дээд шүүхээс 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр гаргасан урьдчилсан дүгнэлтээр нэхэмжлэгчдийг “Rev Law” ХХК бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзсэн байна.

Ингэснээр Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оюутолгой төслөөр гэрээ байгуулж, нууцаар ашиг олсон байж болзошгүй талаарх шүүхийн маргааныг Сингапурын Дээд шүүх цаашид хэлэлцэнэ гэж ойлгож болох юм.

Монголын талаас Сингапурын Дээд шүүх дэх маргаанд Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК нэхэмжлэгчээр оролцож байна. Тэднийг “Rev Law” ХХК шүүхэд төлөөлж оролцоно.

УИХ-ын гишүүн Сү.Батболд болон түүний хамтрагчидтай холбоотой Сингапурын Дээд шүүхийн маргааны үеэр нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг царцаах шийдвэр гарсан тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн юм.

Шүүхийн шийдвэрийг тус улсын албан ёсны цахим хуудаснаас үзэх бол энд дарна уу.


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.