5,7 тэрбум төгрөгөө бусдад залилуулсан Япон Улсын нэр бүхий иргэд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН,

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР нарт хаяглан гомдлоо илгээснийг нийтэлж байна.

Юуны өмнө Та бүхэнд, Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг Япон улсын жирийн бизнес эрхлэгч миний зүгээс хүсэн ерөөн мэндчилж байна.

Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхаглан дээдэлсэн ардчилсан орон гэдэгт гадаадын иргэний хувьд огт эргэлздэггүй.

Япон улсын иргэд бид Монгол хүнийг тал шигээ уужим, Монгол орныг ардчилсан, хүний эрхийг хүндлэн дээдэлдэг, бизнесийн орчин таатай, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалдаг учраас нэгэн цагт Монгол орныг сурталчилсан арга хэмжээнд оролцоод өөрсдийнхөө хөрөнгийг компаниараа дамжуулан Монгол Улсад бизнес хийх зорилгоор оруулахаар шийдвэрлэн, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байтал буруу санаатай хүнд залилуулсанаа мэдээд Монгол Улсын хуулийн байгуулагад хандсан юм.

Бидний сайхан итгэлийг эвдэн онц их хэмжээний хохирол учруулсан тул өөрт тохиолдсон асуудлыг үнэн мөнөөр шалгуулах, хохирсон эрхээ сэргээлгэхээр 2017 оны 10 дугаар сараас эхлэн Монгол Улсын хууль хяналтын байгууллагад хандаад бүхэл бүтэн 3 жил 6 сард өнгөрсөн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй, биднийг залилсан, мөнгийг хууран мэхлэн авсан этгээдэд хариуцлага хүлээлгэх, хохирлыг минь барагдуулаагүй л явна.

 

Япон улсын иргэн Такахама Кэничи, Нитта Кэйсүкэ бид Монгол Улсын нэг иргэнтэй 2015 онд танилцсан бөгөөд түүнд маш их хэмжээний мөнгө буюу 5,7 тэрбум төгрөгөө залилуулсан асуудлаар Япон улсын бизнес эрхлэгч, иргэнийхээ хувьд эрх ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс өөрсдийн биеэр энэхүү ил захидлаар гомдлоо Эрхэм Та бүхэнд гаргаж байна. Гагцхүү бид мөнгийг зөвхөн дансаар шилжсэн бөгөөд энэ нь банкны баримтаар нотлогдож байгаа бөгөөд өгсөн, авсан эзэн маш тодорхой байхад олон жил сунжирч байгааг гайхаад барахгүй байна.

Намайг санаатайгаар залилсан этгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу байцаалт өгсөний маргааш нь л өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө бусдад шилжүүлсэн, энэ хүн хийсэн гэмт хэрэгтээ гэмших бус бүр хөрөнгөө нуун далдлах ажиллагааг хийж, энэ хугацаандаа бидний хохирлыг барагдуулахгүй, хугацаа аван хуулийн гадуур явах гэсэн далд санаа зорилго нь өдөр ирэх тусам ил болсоор байна. Биднийг залилсан этгээд нь бидний мөнгөөр хувьдаа zGLS400, BenzG500 маркийн автомашинууд, Porshe маркийн автомашин, BenzE200 маркийн автомашин, Nissan Silva маркийн авто машин, орон сууцнуудыг худалдан авсан байдаг бөгөөд Монголын цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж зарим хөрөнгийг хамгаалалтад авсанд байдаг.

Гэвч яагаад ийм тодорхой хэрэг удаан хугацаанд прокурорын байгуулагад байлгаад, үр дүнд хүргэхгүй байгааг хэргийг хянадаг, шалгадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд л мэдэх байх гэж сэтгэл алдарч хэвлэл мэдээллийн хэрэгслээр л эрхэм Та бүхэнд хандахаас өөр замгүй гэж бодлоо.

Бидний хувьд хууль журмыг дээдлэн хүндэтгэж, бидний итгэлийг эвдэн залилсан этгээдийн нэрийг дурдаагүй болохыг тэмдэглэе.

Энэ хэргийг Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба шалгаж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьсаар 3 жил 6 сар болж байна.

Иймд өөрсдийн зөрчигдсөн эрхийн талаар олон улсын дүрэм, журам болон Монгол Улстай хамтран ажиллах хүрээнд Монгол Улсын холбогдох хууль хяналтын байгуулага /Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар/-ууд хуулийн дагуу шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг эрхэм Та бүхэн хуулийн хүрээнд авч өгөхийг гүнээ хүсч байна.

 

Хүндэтгэсэн,

ГОМДОЛ ГАРГАСАН: ГЛОБАЛ ФОРС ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ЗАХИРАЛ, ЯПОН УЛСЫН ИРГЭН ТАКАХАМА КЕНИЧИ ЯПОН УЛСЫН ИРГЭН НИТТА КЭЙСҮКЭ

Эх сурвалж:   Zuv.mn


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.