Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжжээ.Хуралд оролцсон гишүүд Ч.Номинг Соёлын сайдаар томилогдож, Төрийн албанд ажиллах болсонтой холбоотойгоор ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд даргын үүргээс чөлөөлөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.

Тиймээс ХМЗ-ийн дүрмийн 7.10, 7.16.5, үйл ажиллагааны журмын 2.2 дахь заалтын дагуу УЗ-ийн дараагийн даргыг сонгох хүртэлх хугацаанд УЗ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга У.Тамирыг сонгоод байна.

У.Тамир нь тус зөвлөлийг үүсгэн байгуулагдсан цагаас Удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг үүсгэн байгуулах, хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн туршлагатай гишүүн ажээ.


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.