Батлан хамгаалах салбар сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, төрийн албан хаагчийн ёс зүйн түвшинг дээшлүүлэх талаар эрчимтэй ажиллаж байна. Нэн түрүүнд Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний мэргэшил, ур чадвар, ёс зүйн түвшин тогтоох үзлэгийг 2021 онд зохион байгуулж, офицер нэг бүрийн албандаа хандах хандлагыг өөрчлөн сайжруулах, цэргийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарч бэлтгэл ажлыг хангаж байна. Хоёрдугаарт, Батлан хамгаалахын сайдын дэргэд Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Иргэний зөвлөл”-ийг байгуулахаар болж дүрэм, ажиллах журмын төслийг боловсруулж эхэллээ. Мөн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын цэргийн байр, танхим, бусад барилга байгууламжийг энэ оны 2 дугаар улиралд багтаан камерын хяналттай болгох юм.


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.