Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн барилгын компанийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар, Нутгийн буян байрнуудын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тус газар орон сууцны барилга бариулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн “Ривер гарден”, “Хан хиллс”, “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Тэгвэл өнөөдөр Хотын дарга дээрх компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрэм, журмаа чандлан баримтлахыг, тэр дагуу үйл ажиллагаа явуулбал бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийллэ


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.