Уг апплейкшинд дахин боловсруулах 60 үйлдвэр, дахивар нөөцийн 130 цэгийн мэдээллийг оруулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар,Олон улсын хатуу хог хаягдлын холбооны үндэсний гишүүн, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалтай хамтын ажиллагааны “Санамж бичиг” үзэглэлээ.

Санамж бичгийн гол зорилго нь дахин боловсруулах салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар саналыг боловсруулж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хог хаягдал дахин боловсруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсвийн болон хандивлагч улс орнуудын зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааны болон олон нийтийн нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулах, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос хэрэгжүүлж буй “ЭКО ПАРК” төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хамтран зохион байгуулахад оршино. Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хүрээнд дахин боловсруулах үйлдвэрүүд болон дахивар нөөц худалдан авах цэгийн байршил, худалдан авах үнэ ханш зэрэг холбогдох мэдээллийг хамруулсан апплейкшныг хамтран хийх, дахин боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, нөлөөллийн ажлыг ойрын хугацаанд хамтран зохион байгуулахаар боллоо.

 


 


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.