2019-02-19 11:14:00

Цагаан сараас өмнөхөн “Монголын зэс корпораци” ХХК өөрийн эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапур улсад байгуулсан “Erdenet Corp PTE” гэдэг компани руугаа шилжүүлэх гэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархах болсон.

Тэгвэл энэ дуулиан шуугиан намжаагүй байх үед “Монголын зэс корпораци” ХХК-ын эзэд болон "Эрдэнэт" ,“Монголросцветмет” компанийн 49 хувийг эзэмшигчид хоорондоо "нууц" уулзалт хийж яваа гэх таамаг байна. Тодруулбал, тэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийн талаар уулзалт хийсэн гэнэ.

Энэ сарын 5-ны өдөр “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпораци” ХХК-ийн эзэн Ц.Пүрэвтүвшин, “Centеrra Gold" компаниас "Бороо"-ийн алтны уурхай, Гацуурт төслийг 35 сая ам.доллараар авсан, Сингапурт бүртгэлтэй "OZD ASIA PTE" компанийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн нар “Стандарт” банкныхантай “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийн өр төлбөрийн асуудлаар уулзалт хийжээ. Энэхүү уулзалтаар чухамхүү юу яригдав.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар тэд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь мэдэлдээ авах талаар нарийн төлөвлөгөө боловсруулж байгаа гэдгийг хэлж байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.