2019-02-21 09:25:00

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас өнгөрсөн сард 227 мянга 300 хүнд 25.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ өнгөрсөн оныхоос 15.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн мөнгө ийнхүү өсөхөд 0-3 насны хүүхэд асарсан болон жирэмсэн эхийн тэтгэмж авсан хүний тоо нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Мөн өнгөрсөн сард 18 хүртэлх насны 911 мянга 500 хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж өгсөн байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.