2019-02-27 18:21:00

БНСУ-Монгол улсын чиглэлд нэмэлт нислэг үйлдэх эрхийг агаарын тээврийн “Asiana Airlines” компанид олгосон тухай БНСУ-ын Засгийн газраас өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн байна.

Зам тээвэр, дэд бүтцийн яамны мэдээлснээр уг шийдвэрийг тус яамны харьяа Нислэгийн хөдөлгөөний хяналтын хороо гаргасан бөгөөд агаарын тээврийн “Asiana Airlines” компани нь үйлчилгээний чанараар БНСУ-д хоёрдугаарт жагсдаг нэр хүндтэй компани аж.

Зорчигч тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг долоо хоногт гурваар нэмэгдэх бөгөөд үйлчлүүлэгчдийн зүгээс сонголтыг өргөжүүлснээр тийзийн үнийг 45 хувиар бууруулах хүлээлттэй байгаа юм байна.

Энэхүү чиглэлд урьд нь “Korean Air” компани 30 шахам жил монополь байдлаа хадгалсаар ирсэн билээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.