Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүрэх төмөр зам бэлэн болжээ
2019-08-13 13:45:00
Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байгаа юм. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэхээр болсон.
Тэгвэл Сайншандаас Алтанширээ дэх Нефтийн үйлдвэр хүрэх 27 км төмөр замаар анхны зорчигчдоо тээвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газраас Дорноговийн Алтанширээ суманд барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүрээнд энэхүү төмөр зам баригдсан юм. Үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүд, барилгын материалуудыг энэ төмөр замаар зөөж эхэлнэ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TAAMAG.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.