Таамаг: “Саарал жагсаалт”-аас улсаа аврах оролдлогууд

2019-10-15 11:19:00

 

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргий анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг нь хөтөлбөргүй баримтаар нотлогдсон дээрх авлигчдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, уг хэргийг хянаж буй прокурор эсэргүүцэл бичсэн. Иймд бусдаас авлига авсан МХЕГ-ын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцэнэ” гэсэн байна. Ингэснээр МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг шүүхээс дахин хэлэлцэх нь тодорхой болов.

МХЕГ-ын хэлтсийн дарга Э.Аззаяа, Н.Баярсайхан хоёр бусдаас тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон явдал, Н.Баярсайхан оймсондоо боодол доллар нуун мөрдөн байцаагчдад баригдсан бичлэг нийгэмд нэлээн шуугиан тарьж, бухимдал үүсгээд байгаа билээ. Гэхдээ эдгээр албан тушаалтныг шударгаар шүүх гэж байгааг иргэдийн бухимдалаас болсон гэхээс энэ сард шийдвэрлэгдэх ёстой “Саарал жагсаалт”-аас улсаа аврах гэсэн оролдлого гэвэл үнэнд илүү дөхнө. Мөн АТГ-аас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар 3 хувийн хүүтэй зээлээ 30 хувийн хүүтэйгээр банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоон УЕП-д шилжүүлсэн явдал.С.Эрдэнэ “ван”-тай холбогдох нийгмийн даатгалын мөнгөтэй холбоотой асуудлыг УЕП-оор хянуулж шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгааг  ч үүнтэй холбон ойлгох ёстой юм.

                                                                                                                                                                                                                              М.Дайриймаа


Улс төр


Таамаг


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.