ЖДҮХС-Д 50 ТЭРБУМ ТӨГРӨГ ТУСГАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

2019-11-08 17:42:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. 

Улсын төсөвт ХХААХҮ-ийн сайдын багцын урсгал зардлаас ЖДҮХС-нд  50 тэрбум төгрөгийг шилжүүлэх саналыг Ж.Ганбаатар гишүүн гаргасан байна. Уг саналыг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бол Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

-ЖДҮ-ийн агентлаг байгуулах талаар 2020 оны төсөвт тусгагдаагүй байна. ЖДҮХС-гийн үйл ажиллагааг цаашид яаж явуулах вэ? Иргэдийн эргэн төлөлтөөс мөнгийг нь оруулахаар болсон юм билээ. Улс нь энэ санг орхигдуулахгүй байх ёстой. ЖДҮ бол улсын хөгжлийн тулах цэг гэлээ. 


Улс төр


Таамаг


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.