Ц.НЯМДОРЖ САЙД ДУБАЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙГООР ЮУ ЯРИВ

2019-11-20 13:40:00

Хууль зүйн сайд Ц.Нямдорж Дубайн гэрээг Захиргааны шүүхээс хүчингүй болгосон асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогийн байдлаар 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн орлогоос давах хэмжээний дүн. Эзгүй талд Монголын засгийн газраас нэг ч төгрөг заралгүйгээр үйлдвэр боссон. Далд уурхайн ажил ид явагдаж байгаа. Далд уурхай гэдэг бол газар дор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Энэ ажилд Рио тинто компани, дагасан компаниуд, гадаадын 15 банк оролцож далд уурхайн ажил хийгдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр тэнд 15000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20000 аж ахуй нэгж ямар нэг үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм том төсөл. Намайг Хуульзүйн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани Монголын Засгийн газар хооронд асуудал яригдсан. Хөрөнгө оруулагч талаас гурван асуудал ярьсан" гэж ярилаа.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.