Ц.НЯМДОРЖ: УЛСАА ХҮНД БАЙДАЛД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ

2019-11-20 14:18:00

УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх асуудлаар Ц.Нямдорж сайдын биед гэмтэл учруулаагүй” хэмээн тайлбар хийсэн юм.

Тэрбээр хэлэхдээ  “УИХ-ын гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд ордон дотор хов ярьж, гүтгэлэг тараах ажил хийх учиргүй. Харамсалтай нь Оюутолгойн асуудлаар хов тараах ажлыг УИХ-ын гишүүд л хийж байгаа. 2009 онд УИХ 87 дугаар тогтоол гарган Засгийн газарт зөвшөөрөл өгснөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээ Монгол Улсад барууны орнуудаас урьд өмнө нь хийгдэж байгаагүй, хожим үл хийгдэх анхны том хөрөнгө оруулалтын гэрээ. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил боллоо.  Дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа тасрах учраас би санаа зовоод байна. Үүнийг зогсоох юм бол дааж давшгүй маргаанд Засгийн газар орно. Маргаанд ялагдах магадлал өндөр. Үйлдвэрийг зогсоогоод хөрөнгө оруулалтыг нөхнө. Маргаан үүсвэл ирээдүйд авах ашгаа хүртэл нэхнэ. Улсыг ийм хүнд байдалд оруулж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.